Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутны дунд жил бүр зохион байгуулагддаг 5 төрөлт спортын тэмцээн 2026 оны 3-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн 5 төрөлт спортын тэмцээнийг тус тэнхимийн дэд профессор Д.Энхбаяр зөвлөх багштай “Инженер геологи, геотехник” мэргэжлийн 2-р дамжааны оюутнууд зохион байгуулж, Гидрогеологи мэргэжлийн эчнээ ангийн оюутнууд ивээн тэтгэж оролцлоо. Тэмцээний зорилго нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, бие бялдрын хөгжил, спортын ур чадварыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгал болон багаар ажиллах чадварыг бэхжүүлэх юм.
Спортын 5 төрөлт тэмцээнд “Гидрогеологи”, “Инженер геологи, геотехник” мэргэжлээр суралцаж байгаа 1-4 дамжааны оюутнуудын, магистр оюутнуудын, эчнээ ангийн оюутнууд, багш нарын гэсэн байдлаар нийт 8 баг тамирчид гар бөмбөг, 3х3 сагсан бөмбөг, дартс, олс таталт, буухиа гэсэн төрлүүдээр хурд хүч, авьяас чадвараараа шударга өрсөлдлөө.
Спортын 5 төрөлт тэмцээний нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байр, шилжин явах цомын эзэн: “Инженер геологи, геотехник” мэргэжлийн 1-р дамжааны оюутнууд:
Хоёрдугаар байр: “Инженер геологи, геотехник” мэргэжлийн 2, 3-р дамжааны оюутнууд:
Гуравдугаар байр: “Гидрогеологи” мэргэжлийн 2-р дамжааны оюутнууд тус тус шалгарлаа.
Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн нийт багш, оюутнууддаа цаашдын ажил, спортын өндөр амжилтыг хүсье. Дараа жилийн ээлжит спортын тэмцээнд илүү өндөр ур чадвар, мэргэжлийн өрсөлдөөнтэйгөөр дахин уулзахыг хүсэн ерөөе.
Зохион байгуулагч: Д.Энхбаяр зөвлөх багштай “Инженер геологи, геотехник” мэргэжлийн 2-р дамжааны оюутнууд
Ивээн тэтгэгч: “Гидрогеологи” мэргэжлийн эчнээ ангийн оюутнууд