БСШУЯ болон Төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлагууд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд 2-р сарын 25-нд чуулж, дээд боловсролын шинэчлэл, ололт амжилтынхаа талаар ярилцаж, харилцан туршлага солилцлоо.

Дээрх хэлэлцүүлгийг БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор төрийн өмчийн их сургуулиудын удирдлага, дээд боловсролын дотоод, гадаад зөвлөхүүдийн дунд зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр болон МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС, ХААИС зэрэг төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлагууд, дээд боловсролын дотоод, гадаад зөвлөхүүд оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр сургууль тус бүр:
- Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, үр дүнд чиглэсэн эрхзүйн орчны дүрэм, журам,
- Багш суралцагчийн үнэлгээ, удирдлага, мэдээллийн нэгдсэн систем,
- Хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжсэн санхүү, хөрөнгө оруулалтын үр дүн, цаашдын чиг хандлага гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж санал бодлоо солилцлоо.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.