ПРОФЕССОР Я.БОЛДЫН НЭРЭМЖИТ ГЕОЛОГИЙН УЛСЫН XV ОЛИМПИАД БОЛЛОО
binderya@must.edu.mn
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг доктор, профессор Я.Болдын нэрэмжит Геологийн улсын XV олимпиад энэ оны 04 сарын 25-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны 2-343 тоот хурлын зааланд болж өндөрлөлөө. Тус олимпиад Геологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуусын мэдлэгийн түвшинг тодорхойлох, ур чадварыг хөгжүүлэх, тэдний хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг.
 
Монгол улсад Геологи, геофизик, гидрогеологи, ашигт малтмалын эрэл хайгуул мэргэжил эзэмшихээр суралцагч оюутнууд оролцдог бөгөөд МУИС, ШУТИС зэрэг геологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг бусад их, дээд сургуулиудыг хамардаг онцлогтой. Тус олимпиадыг шүүн тунгаахаар УИХ-ын гишүүн Б.Уянга, АҮЭБЯ-ны Геологийн Бодлогын Газрын Ахлах шинжээч Х.Баярхангай, Үндэсний Аудитийн Газрын Ахлах аудитор М.Сангижанцан, Бадрах-Энержи ХХК-ны Олон нийттэй харилцах  мэргэжилтэн Б.Бэхээдэй нар ажилласан.
Энэ удаагийн олимпиадад ШУТИС, ГУУС-ийн Геологийн Тэнхимээс Б.Төгөлдөр ахлагчтай Смитсонит,  М.Бадамханд ахлагчтай Garnet, Ц.Алтаншагай ахлагчтай Александрит, Б.Буянхишиг ахлагчтай Аквамарин багууд, МУИС-иас Коэзит, Тураг гогой, Аметист, IRL, Rock Rangers гэсэн нийт 9 баг бүрэлдэхүүн оролцон эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө.
Тэмцээний багийн төрөлд 1-р байранд МУИС-ийн Аметист баг, 2-р байранд ГУУС-ийн Ц.Алтаншагай ахлагчтай Александрит баг шалгарсан бөгөөд ганцаарчидлсан төрөлд ГУУС-ийн Геологийн 3-р ангийн оюутан Б.Лхагвадорж шалгарсан сайхан амжилт үзүүлэв.
Нийт оролцсон оюутнууддаа бүгдэд нь сурлагын улам их амжилт хүсэж, ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ ТА НАРЫН ГАРТ ШҮҮ гэж уриалж байна.
 
ГУУС, Геологийн тэнхим