Бүртгэлийн хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал
Сургалт явуулах хугацаа: Зэрэг сунгах сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15-ний өдрөөс ажлын 5 хоног, нийт 40 цаг, зэрэг олгох сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15 ний өдрөөс ажлын 10 хоног, нийт 80 цаг танхим, цахимаар хослон явуулна.
Бүртгэлийг https://docs.google.com/forms/d/1PfxBxJ1bqPsCRtpPxXIMf75G_hC79TKt0r4yGc6szNg/edit?fbclid=IwAR19SCR0t2nzH2fDeRCnbPPx_OaL9_BovWcVnZvARMGdOiDbzCYCG-utKrg&pli=1 линкээр авч байна.
Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтад хамрагдах, сунгах өргөдөл, анкет, мэргэжил дээшлүүлсэн тайлан, бүтээлийн жагсаалт бичих заавар, зэрэг олгох журмыг google drive (https://drive.google.com/drive/u/1/my-drive) линкэнд оруулсан тул уншиж танилцаж, бүртгэлийн материалыг mustpetroleum@gmail.com майл хаяг руу явуулна уу.
Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэргийн сунгах өргөдөл, анкет, мэргэжил дээшлүүлсэн тайлан, бүтээлийн жагсаалт бичих зааврыг линкэнд оруулсан тул уншиж танилцана уу.
Мэргэжлийн зэрэг горилогч нь дараах баримт бичгүүдийг бүрдүүлж доорх google drive (https://drive.google.com/drive/u/1/my-drive ) линк оруулах, mustpetroleum@gmail.com е-майл хаягаар явуулна уу.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД:
1. Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл
2. Итгэмжлэгдсэн 2 хүний тодорхойлолт
3. Ажил байдлын тодорхойлолт (сургалтад суухыг зөвшөөрсөн тухай)
4. Дипломын хуулбар (баталгаажуулсан)
5. Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ бусад баримт бичгийн баталгаажуулсан хуулбар
6. Бүтээлийн тайлан, жагсаалт (хэвлэгдсэн ба мэдээллийн сан-фондод орсон)
7. Тайлангийн нотлох баримтыг загварт тусгагдсаны дагуу power point, excel файлаар хийнэ.
8. Анкет (3 x 4 см-ийн хэмжээний 2 хувь цээж зураг)
9. Төлбөрийн баримт (шаардлага хангасан горилогчид емайлаар төлбөрийн нэхэмжлэх явуулна).
Бүртгэл дууссаны дараа горилогчийн ирүүлсэн материалтай танилцан шаардлага хангасан горилогчтой холбоо барьж холбогдох материалыг хүлээн авна.
Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг сунгах сургалт явуулах хугацааг /огноог/ бүртгэл дууссаны дараа дахин мэдэгдэнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ
Холбоо барих утас: 94095850, 99117420
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.