ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн болон хаягдлын сангийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа
binderya@must.edu.mn
ШУТИС-ийн ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд 2026 оны 4-р сарын 24-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхай болон хаягдлын сангийн аж ахуйн үйл ажиллагаатай “Уурхайн гидрогеологи”, ”Уурхайн инженер геологи”, “Геоэкологи” хичээлийн хүрээнд бодит байдал дээр үзэж танилцлаа. Тус уурхайн үйл ажиллагаатай танилцах аялалд тус тэнхимийн дэд профессор Д.Энхбаяр багш, “Гидрогеологи”, “Инженер геологи, геотехник” мэргэжлийн 3, 4-р дамжааны оюутнууд хамрагдсан. Оюутнууд хичээлд үзэж судалсан онолын мэдлэгээ баталгаажуулах чухал ач холбогдолтой танилцах аялал боллоо.
ХАБЭА-ны зааварчилгаанд багш, оюутнууд хамрагдсан
Ил уурхайн тэсэлгээ явагдах үеэр
“Эрдэнэтийн-Овоо” ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үргэлжлүүлэн Зөвлөлтийн геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг богино хугацаанд хийж дуусгасан 1978 онд анхны баяжмал гарган авч, жилд 4 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулсан түүхтэй.
 
Одоогоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 39.9 сая тонн хүдэр боловсруулдаг байна. Харин ил уурхайн шүүрлийн усаа зумф ашиглан зайлуулдаг ба жил дунджаар 0.9-1.35 сая.м3 усыг хаягдлын аж ахуйн хэсэг рүү шилжүүлдэг байна.
Эрдэнэтийн хаягдал хадгалах сангийн талаар гидрогеологи Д.Эрдэнэбилэг инженер оюутнуудад мэдээлэл өгсөн
Хаягдал хадгалах байгууламжийн нийт өндөр 105 м ба одоогоор 16-р далангийн түвшинд хийгдсэн байна. Хаягдлын санд хадгалагдах нуурын нийт усны хэмжээ 12 сая.м3 байх ба 11-р худгаар дамжуулан нуураас хоногт 200 м3 ус баяжуулах үйлдвэрт ашигладаг байна. Үүнээс гадна далангаас шүүрч байгаа усны хэмжээ жилд 0.9 сая.м3 ба үүнийг мөн үйлдвэрт буцаан хэрэглэж байна.
  
Эрдэнэтийн уурхайн хаягдал хадгалах сангийн 11-р худгийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь
Танилцах аялалд хамрагдсан багш болон “Гидрогеологи”, “Инженер геологи, геотехник” оюутнууд
Багш, оюутнуудад ил уурхай, хаягдал хадгалах сангийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, элгэмсгээр хүлээн авсан Геологи, маркшейдерийн хэлтсийн хамт олондоо, ялангуяа тус хэлтсийн гидротехникийн албаны мониторингийн мэргэжилтэн, гидрогеологич Д.Эрдэнэбилэгтээ гүнээ талархаж цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье ээ.

ГУУС, ГИГТ