Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, тоон үзүүлэлт хөөцөлдөх хандлага давамгайлж ирсэн нь “Төрийн бодлого – Шинжлэх ухаан – Үйлдвэрлэл” гэсэн гурвалсан холбоог бэхжүүлэх, салбарын хөгжлийг цогцоор нь шинэчлэх шаардлагыг улам тодорхой болгож байна.
Өнөөдөр Монгол Улс зөвхөн нүүрс олборлогч орон байхаас татгалзаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч улс болох стратегийн шилжилтийн чухал үед ирээд байна. Нүүрс бол өндөр үнэ цэн бүтээх боломжтой баялаг бөгөөд урт хугацааны тогтвортой бодлого, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн чиг баримжаа шаарддаг салбар юм.
Энэ хүрээнд нүүрсний салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэлхийн чиг хандлага, практик хэрэглээг хэлэлцсэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Хуралд давхардсан тоогоор 60 гаруй эрдэмтэн, судлаач, инженерүүд оролцож, судалгааны үр дүнгээ танилцууллаа.



Зохион байгуулах комисс
ШУТИС 2197 төгсөгчдөө үдэж, “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолоо зохион байгууллаа
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА