Уурхайн цахилгаан механикчдийн хүрээнд зохиогддог Инженерийн шинэчлэл-2014 онол практикийн бага хурал 2014-12-06 нд амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд докторант, магистрант, бакалавр оюутнуудын суралгааны ажлыг хэлэлцсэн бөгөөд шүүгчээр салбарын эрдэмтэд ажиллав.
Докторант оюутнуудаас:
1-р байр: Г.Энхбаяр (Эрдэнэт УБҮ цахилгаан хөтлүүр автоматжуулалтын хэсгийн инженер)удирдагч доктор PhDБ.Хээрийнбаатар
2-р байр: Я.Доржсүрэн (ШУТИС, ГУУС Уул уурхайн тэнхимийн багш), удирдагч доктор PhD, профессор Ж.Цэвэгмид
3-р байр: Ч.Сугаррагчаа (ШУТИС, ДаТС, Уул уурхайн цахилгаан механикбагш)удирдагч доктор PhD, профессор Б.Пүрэвтогтох
Магистрант оюутнуудаас:
1-р байр: Ч.Бямба-Очир (Эрдэнэт УБҮ цахилгаан хөтлүүр автоматжуулалтын хэсгийн инженер)удирдагч Ч.Зэндмэнэ
2-р байр: Л.Батгэрэл (Эрдэнэт ТМС-ийн багш)удирдагч доктор PhDБ.Орхонтуул
3-р байр: н.Хэрлэнболд (Багануурын уурхайн засварын хэсгийн механик)удирдагч доктор PhD, дэд профессор К.Хавалболот
Бакалавр оюутнуудаас:
1-р байр: Х.Пэрэнлэй, Б.Сугаржаргал, (ШУТИС ГУУС УЦТТА 4-р ангийн оюутан)удирдагч доктор PhDБ.Эрдэнэцэцэг
2-р байр: Ч.Бат-эрдэнэ, Б.Мөнхгал, (ШУТИС ГУУС УЦТТА 4-р ангийн оюутан)удирдагч Я.Доржсүрэн
3-р байр: Б.Ернар, Б.Нямжав (ШУТИС ГУУС УЦТТА 3-р ангийн оюутан)удирдагч Я.Доржсүрэн
Хурлыг ШУТИС ГУУС-ийн Уул уурхайн тэнхим, Монголын уул уурхайн цахилгаан механикчдийн холбоо хамтран зохион байгуулж, Ашигт малтмалын газар ивээн тэтгэж оролцсон ба уг хурал цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдахаар боллоо.
2001 оны төгсөгчдийн нэрэмжит Оюутны ЭШ-ний бага хуралд урьж байна.
Австралийн Queensland University of Technology-ийн Уурхайн институтийн профессор Andre Van As ШУТИС-д ажиллалаа
Австралийн Queensland University of Technology-ийн Уурхайн институтийн профессор Andre Van As ШУТИС-д ажиллалаа
“Хүний нөөцийн хөгжил” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Шинэ санаа – Шинэ бүтээл” инновацын уралдаан зарлаж байна