Эх орны газрын тосны салбарт инженерийн боловсон хүчин бэлтгэх нөр их үйлст бүхий л мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн МГТИН-ийн гишүүд болох ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн сургуулийн Газрын тосны инженерийн салбарын дэд профессор, доктор В.Алимаа, дэд профессор, доктор М.Оюунтөгс нар олон улсын багш нарын өдрөөр Монгол улсын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, ахлах багш, магистр С.Сийлэгмаа БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнуулав.
Мөн түүнчлэн ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн сургуулийн Газрын тосны инженерийн салбарын ахлах багш, доктор Б.Наранцэцэг, магистр багш Ц.Удвалхорлоо нар Монгол улсын Газрын тосны салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэг хүртэж, доктор Б.наранцэцэг ШУТИС-ийн ГУУС-ийн Захирлын нэрэмжит шагналаар бас шагнуулав.

Мэргэжил, үйлс нэгт Та бүхэндээ баяр хүргэж, сургалт-судалгааны ажилдаа улам их амжилт гарган ажиллахыг ерөөе.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.