ОХУ-ын Тюмень хотын Газрын тосны улсын их сургуулийн Сургалт эрхэлсэн I-p проректор Коленчин Николай Филиппович, Олон улсын хамтын ажиллагааны төвийн захирал Зундэ Ольга Альбертовна нар ШУТИС-д зочиллоо.
Зочдыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, ГХА-ны дарга Т.Ууганбаяр, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч Л.Төвхөө нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2 сургуулийн хамтын ажиллагааны гэрээ, түүний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Харилцан ярилцлагын үр дүнд дараахь ажлуудыг хэрэгжүүлэхээр санал нэгтэй тохиролцов.
Үүнд:
1. Тюмень хотын Газрын тосны улсын их сургуулиас профессор урьж лекц уншуулах
2. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн лаборатори байгуулах тал дээр хамтран ажиллах
3. Газрын тосны өрөмдлөгийн чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах
4. Бакалаврын зэргийн 2+2, магистрын зэргийн 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг судлах
"Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи, геодези, маркшейдер" багш нарын ЭШ-ний 53-р бага хурал 2025 оны 11-р сарын 14-нд болно.
Монгол Нүүрс Ассоциацитай судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүрээнд санамж бичиг байгууллаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
Геологи, уул уурхайн сургуулийн Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр Н.Батбаяр 100%-ийн саналаар сонгогдлоо.
Монгол Нүүрс Ассоциацитай судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүрээнд санамж бичиг байгууллаа.