ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Номын солилцоо, үзэсгэлэн, худалдаа”, “ОУ-ын мэдээллийн сан”-г таниулан сурталчлах үйл ажиллагааны нээлт боллоо. Тус арга хэмжээ ШУТТНС-ийн Хурлын танхимд болж ШУТИС-ийн ректор Б.Очирбат, УЗ-ийн дарга Ц.Буянцогтоо, Боловсролын проректор Х.Энхжаргал, Гадаад харилцаа, оюутны хөгжлийн проректор П.Жаргалтуяа, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар болон Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, профессор багш нар, МИДС-ийн номын санчид, оюутан уншигчдын төлөөлөл оролцлоо.

ГУУС-ийн багш профессор Г.Ухнаагийн "Уран" цуврал номын, ҮТС-ийн багш профессор Б.Энхтуяагийн “Хүнсний эрүүл ахуй” номын баяр-хэлэлцүүлгийг тус тус амжилттай зохион явууллаа. Арга хэмжээнд ШУТИС-ийн удирдлагууд, Бүрэлдэхүүн сургуулиудын захирал, профессор багш нар, үе үеийн төгсөгчид, шавь нар нь оролцож багш нартаа хүндэтгэл үзүүлсэн.



2016.04.22-ний өдөр Дэлхийн номын өдрийн арга хэмжээ, номын үзэсгэлэн үргэлжлэн явагдаж “Өнөөдрийн уншигч-Маргаашийн манлайлагч” илтгэлийн тэмцээн, сонирхолтой номын дуудлага худалдаа, танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүд зохиогдоно. Профессор багш, оюутан уншигчид та бүхнийг манай арга хэмжээнд оролцохыг урьж байна.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ТӨВ НОМЫН САН
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.