Эх орондоо Газрын тосны инженерийн сургалт-судалгааны ажлыг үндэслэн төлөвшүүлсэн ШУТИС, түүний бүрэлдэхүүний ГУУС, Газрын тосны инженерийн салбарынхан ОХУ-ын Тюмений Аж үйлдвэрийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд саяхан ШУТИС-ийн ГУУС-ийн захирал, доктор Б.Чинзориг, дээрхи сургуулийн шавь, Газрын тосны инженерийн салбарын дэд профессор, доктор С.Гантөмөр нар уг сургуульд ажлын айлчлал хийв.
Ажлын айлчлалын үеэр Б.Очирбатын илгээлтийг ТАҮИС-ийн Ректор О.Новоселовт дамжуулсан ба дээрхи сургуулийн сургалтын проректор Андрей Медведев, академик хөгжлийн газрын дарга Вероникая Ефремовая, ОХУ-ын академич И.Нестеровый нартай уулзаж, сургалтын материаллаг бааз болон сургалт-эрдэм шинжилгээний ажлын туршлагатай танилцав.
Уг айлчлалаар газрын тосны мэргэжлийн чиглэлээр хамтарсан сургалт явуулах, оюутны дадлага солилцох, эрдэм шинжилгээ, онол-практикийн хуралд эрдэмтэн багш нарыг харилцан солилцох, ШУТИС-ийн багш нарын мэргэжлийг ТАҮИС-д дээшлүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцаж тохиролцов.
Удахгүй ирэх сарын сүүлчээр энэ удаа Монголын Газрын тосны салбарын 75 жилийн ойд зориулан зохиогдох “Газрын тос-2016” (Oil & Gas-2016) уламжлалт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хуралд дээрхи сургуулийн төлөөлөгчид оролцож, энэ үеэр мөн газрын тосны салбарын мэргэжилтнүүдэд зориулсан богино хугацааны сургалтыг монгол, оросын эрдэмтэн багш нар хамтран явуулахаар төлөвлөгдсөн байна.
.png)
Манай төлөөлөгчид ОХУ-ын Тюмений Аж үйлдвэрийн их сургуульд
.png)
Газрын тосны инженерчлэлийн лабораторит
.png)
Харилцаат сургуулиудын төлөөллүүд
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо