ШУТИС-ийн Оюутны хаврын тэргүүн шалгаруулах “MUST CUP-2016” хөлбөмбөгийн тэмцээн 2016 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд дулааны цахилгаан станц 4, эрчим клубын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудаас БАС, БУХС, ГУУС, МЕХТС, МХТС, ҮТС, ЭХС сургуулиуд, салбар сургуулаас Эрдэнэтийн Технологийн сургуулийн баг тамирчид амжилттай оролцсон ба 05 дугаар 07-ны өдөр зооны тоглолтууд явагдсан. Зооны тоглолтууд талдаа 15 минутаар явагдсан ба 2 үеийн хоорондын амралт 5 минутаар явагдсан. Тэмцээний талбайн шүүгчээр нийт 5 хүн ажилласан ба монголын хөл бөмбөгийн холбооны албан ёсны шүүгчдийн бүрэлдэхүүнээр шүүлгэсэн нь онцлог байлаа. Тэмцээний 2 дахь өдөр нугалааны болон медалийн төлөө тоглолтуудаар үргэлжлэн явагдсан.
Нугалааны тоглолтонд:
/Медалийн тоглолт эхлэхийн өмнөх/
Нийлбэр дүнгээр:
I байр-Геологи Уул Уурхайн сургууль
II байр-Механик Тээврийн Сургууль
III байр-Эрдэнэтийн Технологийн сургууль тус тус эзэлсэн. Шагнал Гардуулах үйл ажиллагаанд ШУТИС-ийн Захиргаа Мониторингийн газрын дэд дарга Б.Арвинбаяр, ШУТИС-ийн оюутны холбооны Тэргүүн А.Төгсбаяр болон холбогдох албадын хүмүүс оролцлоо.
/Тэргүүн байрын шагналт Геологи Уул уурхайн Сургууль/
/Хоёрдугаар байрын шагналт Механик Тээврийн Сургууль/
/Гуравдугаар байрын шагналт Эрдэнэтийн технологийн сургууль/
ОЮУТНЫ ХОЛБОО
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирал томилогдлоо
Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
Information on scholarships available in the mining field
Уул уурхайн чиглэлээр хамрагдах боломжтой тэтгэлгийн мэдээлэл
"Геодези"-2025 Улсын олимпиад удахгүй зохион байгуулагдана