ШУТИС – ИЙН 2015/2016 ОНЫ ХАМТЫН ГЭРЭЭ
БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ
Хамтын гэрээний санал боловсруулах тухай
Монгол улсын хууль, Хөдөлмөрийн тухай хууль /1999.5.14/, 3.1.4 – т заасны дагуу тухайн аж ахун нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдох хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хийх зорилгоор иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан хамтын хэлэлцээр, ШУТИС–ийн оюутны төлбөрийн нэмэгдэл, улсын хэмжээний инфляцийн өсөлт, зэрэг бусад хүчин зүйлүүдийг харгалзан багш ажилтан нарын нэгж цалингаар бараа бүтээгдэхүүн худалдан авах чадварыг өмнөх оны түвшинээс бууруулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал–эрүүл ахуйн нөхцөл, гэнтийн гачигдал, хөдөлмөрлөх явц дахь хэвийн нөхцлийг хангахад чиглэгдсэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамтын гэрээг тогтмол сайжруулах хэрэгтэй юм.
ШУТИС–ийн хамтын гэрээний биелэлтийг хангах, түүнийг илүү сайжруулах үйл ажиллагааг үйлдвэрчний эвлэл нь захиргаатай хамтран хэрэгжүүлдэг. Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, ШУТИС–ийн дотоод дүрэм, журмын хүрээнд хамтын хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нийт багш, ажилтан нарын саналыг тусгахдаа нийтлэг эрх ашгийг илүүд үзэх хандлагыг харгалзан багш, ажилтан нар өөрсдийн болон хамт олны саналыг боловсруулж ирсэн туршилга бидэнд байна.
Иймд нийт багш ажилтан нар ШУТИС–ийн 2015/2016 оны хичээлийн жилийн хамтын гэрээний саналыг нийтлэг эрх ашигт нийцүүлэн боловсруулах ажилд идэвхтэй оролцож өөрсдийн салбарыг хариуцаж ажиллаж буй Г.Уранцэцэг, А.Чимэдцэрэн, Д.Ургамалсувд, Ч.Алтанцэцэг, Г.Амартүвшин нартай хамтран гэрээний төслийг боловсруулан өгнө гэдэгт итгэлтэй байна.
Манай салбар сургуулийн үйлдвэрчний эвлэл нь нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, албаны харилцааг хүндэтгэн дээдэлдэг, гишүүдийн бодит саналыг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн ажилладаг тэргүүний ХОРОО юм.
ДАРГА Б. УЛААНБААТАР
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо