Оюу толгой ХХК-ны ИТА нар Уул уурхайн салбарын “Real solution” багийнхантай “хамтарсан судалгааны төсөл”-ийн онлайн хэлэлцүүлэг хийв.
2017.05.01
2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улирлаас Оюу толгой ХХК-ны хүний нөөц ба ур чадвар хөгжүүлэлтийн хэлтэс, баяжуулах үйлдвэр, ГУУС-ийн Уул уурхайн салбартай хамтран бакалавр оюутнуудын төгсөлтийн ажлын чанарыг дээшлүүлэх, оюутнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, практик мэдлэг олгох зорилгоор “хамтарсан судалгааны төсөл”-ийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн багийн бүрэлдэхүүнд уул уурхай салбарын оюутан О.Эрдэнэбаяр /АМБТ-4/, Ж.Эрдэнэбаяр /УУЦТТА-4/, Б.Худабай /УУЦТТА-4/, О.Лувсан /УМТТ-4/, А.Ганбат /УМТТ-4/, Б.Анхбаяр/УМТТ-4/ нар багтаж байгаа бөгөөд удирдагчаар ахлах багш Г.Ганбилэг, Ч.Зэндмэнэ, Я.Доржсүрэн нар ажиллаж байна.
.png)
Төслийн багийнхан судалгааны ажлын явцаа танилцуулан, зарим үр дүнг хэлэлцүүлэх зорилгоор Оюу толгой ХХК-ны ИТА нартай онлайн хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлэгт төслийн багийнханаас гадна УУСалбарын эрхлэгч К.Хавалболот, Оюу толгой ХХК-ны ахлах менежер Л.Удвал нар оролцлоо.
.png)
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо