ГУУС–ийн ҮЭ-ийн гишүүн багш ажилтан нарын уулзалтыг 2015 оны 02–р сарын 09–ны өдөр 12.30–13.30 цагаас Е–604 тоот өрөөнд зохион байгууллаа.
Хэлэлцсэн асуудал:
- Тэргүүлэгч гишүүдийн хариуцсан тэнхим, нэгжийн гишүүдийн гаргасан саналуудыг хурааж авах
- ГУУС–ийн ҮЭ–ийн хорооны стратеги төлөвлөгөөг танилцуулах
- ШУТИС–ийн 2014/2015 оны хичээлийн жилийн хамтын гэрээний тухай
- Профессор багшийн ажлын гүйцэтгэлийг тооцох журамд өгсөн саналын тухай
- Гишүүдийн санаачлагаар үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцав.
Өнөөдрийн хурлаас гарсан гишүүдийн саналуудыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахаар болов. Хурлаа гаргасан саналуудад:
1. Хичээлийн 2-р байрны хичээлинй болон багш нарын өрөөний дулааныг нэмэгдүүлэх асуудал
2. Үйлчлэгч нарын байрладаг өрөөний зай багтаамж, хэрэглэж байгаа цэвэрлэгээний багаж хэрэгслийг сайжруулах тухай
3. Нийт гишүүдийн дунд хэсэгчилсэн сургалт зохион байгуулах тухай
4. Ажлын байрны эрсдлийн үнэлгээг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хийх төсөл боловсруулж, үйл ажиллагааны зардлын 0.3%-с гаргуулах
5. ШУТИС-үсчин” ажиллуулах, амралтын өрөөтэй болох
6. Жижиг төсөлд дэмжлэг авах зохион байгуулалтыг хийх, үүнтэй холбоотой тус төслийг хэрэгжүүлэх анхан шатны сургалтыг ҮЭ-ийн хорооноос дэмжлэг үзүүлэх
7. Байр орон сууцны хүртээмжийг өсгөх
8. Тэргүүлэгч гишүүд буюу тэнхим бүрийн гишээд сард нэг үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх
“Монголын геологи, хайгуул 2025” ээлжит XVI чуулган энэ сарын 27-29-ны өдрүүдэд боллоо
ШУТИС-ИЙН бүрэлдэхүүн сургуулийн Сургалт, чанарын албаны дарга, сургалтын албаны ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
ГУУС-ийн Бакалавр Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал 03 сарын 26 нд болно
"Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл" сэдвээр оюутан, сурагчидтай хэлэлцүүлэг хийнэ.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2025” амжилттай болж өндөрлөлөө