TRANSWEST MONGOLIA LLC компани, ШУТИС-ийн ГУУС-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэх ёслолын үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 19-нд боллоо. Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү санамж бичигт Transwest Mongolia LLC компанийн санхүүгийн захирал David, ШУТИС-ГУУС-ийн захирал Л.Пүрэв нар гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд тус компанийн Худалдаа маркетинг эрхэлсэн захирал Болдсүх, Бизнес хөгжил эрхэлсэн захирал Энхтуяа, Хууль олон нийт хариуцсан захирал Чулуунбаатар, менежер Л.Түмэнбаяр, ШУТИС-аас ГУУС-ийн захирал Л.Пүрэв, Дэд захирал Н.Буянхишиг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Я.Доржсүрэн, Уул уурхайн салбарын эрхлэгч К.Хавалболат, Уул уурхайн салбарын профессор Б.Эрдэнэцэцэг нар оролцлоо.


"DRILLING -2025" 27th international scientific conference
ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд Багануурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх систем, түүний үйл ажиллагаатай танилцлаа
ШУТИС-ийн оюутны "ЭШ-ний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд" амжилттай оролцсон оюутанд амжилт хүсье.
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
ШУТИС-ийн багш, судлаачдын бүтээлийг танилцууллаа