Геологи уул уурхайн сургуулийн “Профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурал” 2019 оны 2-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд техник-технологийн чиглэлээр 7, байгалийн ухааны чиглэлээр 6, нийтдээ 13 багш илтгэл хэлэлцүүллээ.
Хурлын комиссын бүрэлдэхүүнд: Комиссын даргаар: М.Оюунтөгс (ГТӨС-ын эрхлэгч), гишүүдээр: Н.Буянхишиг (дэд захирал), П.Нарантуяа (ЭНБД), С.Жаргалан (ГГС-ын эрхлэгч), Д.Оюунцэцэг (ГС-ын эрхлэгч), Г.Уранбайгаль (УТС-ын дэд профессор), К.Хавалболот (ЭБИС-ын эрхлэгч) нар ажиллалаа.
Хуралдааны тэргүүн байранд ГГС-ын ахлах багш Ж.Ударъяа “Шинэ олдворт газруудын остракодын судалгааны үр дүн” сэдвээр; 2-р байранд ГГС-ын багш Б.Энхжаргал “Хацавч зэс-алтны ордын магмын онцлог, хүдэржилтийн хэтийн төлөв” сэдвээр; 3-р байранд ГГС-ын багш С.Оюунгэрэл “Олон Овоотын алтны дүүргийн голлох ордуудын хүдрийн уусмалын судалгаа”(S, O, C изотоп болон флюид оромын шинжилгээний үр дүн) сэдвээр тус тус шалгарлаа. Шалгарсан 3 багшийг “Эрдмийн чуулган-2019” ШУТИС-ийн профессор багш, судлаачдын эрдэм шинжилгээний хуралд оролцуулахаар шийдвэрлэлээ. Хуралд оролцсон нийт багш нартаа эрдэм судлалын ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Геологи, Уул уурхайн сургууль
Эрдэм шинжилгээний алба
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.