Газрын тос, уул уурхайн чиглэлээр гадаадын их дээд сургуульд /бакалавр/ суралцах хүсэлтэй оюутан, залуусыг уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Уул уурхайн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Газрын тосны газар хамтран уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд газрын тос, уул уурхайн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулна.
Сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан 'Бүтээгдэхүүн хуваах гэрээ'-ний дагуу газрын тосны хайгуул олборлолтын ажил гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам"-ыг баримтлан зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтанд орох шалгуур үзүүлэлтүүд болон дэлгэрэнгүй мэдээллийг www.mm.gov.mn, www.mecs.gov.mn, www.pam.gov.mn цахим хуудаснаа тавигдсан дээрх журамнаас уншина уу. /Legalinfo.mn, Засгийн газрын 2013 оны 291 дүгээр тогтоол/
Бакалаврын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутнууд математик, гадаад хэл /англи/-ний шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Шалгуур үзүүлэлтийг хангаж, сонгон шалгаруулалтад оролцон эхний 15 байр эзэлсэн оюутанд гадаадын их дээд сургуульд бакалаврын сургалтын тэтгэлэг олгоно. /ОХУ, БНХАУ/ Сонгон шалгаруулалтын бүртгэл 2014 оны 6 дугаар сарын 18-19 өдрүүдийн 10.00-17.00 цагийн хооронд, шалгалт 2014 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ын Геологи, газрын тосны сургуулийн төв байрны 313 тоотод болно.
Бүртгүүлэхээр ирэхдээ доорхи бичиг баримтыг бүрдүүлж ирнэ:
Харилцах утас: (51)-260864, 631208
УУЛ УУРХАЙН ЯАМ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо