.png)
Цахилгаан техникийн бүтээгдэхүүний найдварт ажиллагаа, чанараар дэлхийд тэргүүлэгч ABB группийн Монгол улс дахь албан ёсны түнш "Ай Эм Трейдинг" ХХК-ийн үйл ажиллагааттай ШУТИС, ГУУС-ийн УУЦТТА –ийн IV ангийн 28 оюутан очиж танилцлаа. Тус компаний инженер М.Маргад нь УУИС-ийг 2015 онд төгссөн бөгөөд оюутнуудад өөрийн компанийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийг танилцуулж үнэтэй зөвлөгөө өглөө.
АББ-ын стандарт давтамж хувиргагчийг үйлдвэрийн бүхий л төрлийн хэрэглээнд өргөнөөр ашиглах боломжтой ба тогтмол мушгилтын момент бүхий конвейер, сэнс, насос зэрэгт хэрэглэдэг. Хэрэглэгчийн онцгой хэрэгцээнд нийцүүлэн тусгай инженерчлэл хийх шаардлагагүй ба угсралт суурилуулалт, тохиргоо, ашиглалтыг хялбар байлгахын тулд давтамж хувиргагчийг ашиглах нь үйлдвэрлэлийн автоматжуулалт, хөтлүүрийн системд олон төрлийн давуу тал болон эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход тусалдаг болохыг тайлбарллаа.
Мөн оюутан Ч.Данзанням өөрийн судалгааны ажлын төслөө танилцуулсанаар инженер М.Маргад бүхий л талаар дэмжиж туслахаа илэрхийллээ.
.png)
.png)
.png)
ГУУС, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар, УУЦТТА мэргэжил
"DRILLING -2025" 27th international scientific conference
ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд Багануурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх систем, түүний үйл ажиллагаатай танилцлаа
ШУТИС-ийн оюутны "ЭШ-ний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд" амжилттай оролцсон оюутанд амжилт хүсье.
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
ШУТИС-ийн багш, судлаачдын бүтээлийг танилцууллаа