ГУУС, ЭБИС "Технологийн процессын автоматжуулалт"-ын лабораторийн тоног төхөөрөмжтэй боллоо.
ГУУС харъяа Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн 2015 оны төгсөгчидийн төлөөлөл болох М.Маргад, Б.Баярмагнай нар IM trading компанийн зүгээс "Технологийн процессын автоматжуулалт"-ын лабораторийн тоног төхөөрөмж хандивлав.

Лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээж авах үйл ажиллагаа 2021-06-04-ны өдөр болсон ба ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ЭБИС-ийн эрхлэгч К.Хавалболот, профессор Ж.Цэвэгмид, дэд процессор Б.Эрдэнэцэцэг, дэд процессор П.Ариунболор, багш Т.Биндэръяа, С.Эрдэнэцэцэг нар оролцлоо.

Энэ лабораторид конвейерийн тээврийн төхөөрөмж, түүнийг зөөлөн асаах хэрэгслүүд, давтамжийн хувиргуураар удирдах тоног төхөөрөмжүүдийг багтаасан.

Энэхүү лабораторийг бакалавр болон магистрант оюутнууд туршилт судалгаа хийхэд бүрэн ашиглах боломжтой юм.
ГУУС, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар
ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, инновацын хурал зохион байгуулагдлаа
"MUST Robocon-2026" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
"ГЕОДЕЗИ 2026" улсын олимпиад амжилттай явагдаж байна.
МОНГОЛ ИНЖЕНЕР 2026 нэгдсэн арга хэмжээнд урьж байна.
ГУУС-ийн бакалавр оюутнуудын дунд CAD/CAM олимпиадыг амжилттай зохион байгууллаа.