Магистр оюутны эрдэм шинжилгээний хурлын зар
2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид тусгагдсаны дагуу ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон 3, 4-р саруудад зохион байгуулдаг билээ.
Иймд манай сургуулийн хувьд магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг 2022 оны 4 сарын 4-ны өдөр зохион байгуулагдах ба салбар тус бүрээр I, II байранд шалгарсан оюутны нэрс болон өгүүллийн /ШУТИС-ийн ЭШ-ний өгүүллийн шинэчлэсэн загварын дагуу бичих/ хамтаар 2022 оны 4-р сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлнэ үү. Сургуулийн хэмжээнд байр эзэлсэн оюутнуудын илтгэл, өгүүлэл цааш төв сургуулийн Эрдмийн чуулганд оролцоно.
ГУУС-ийн магистр, доктор оюутны нэгдсэн ЭШХ-ын комисст салбарын эрхлэгч нар болон ЭНБД орж ажиллана. ЭШХ-ыг танхимаар зохион байгуулагдах бөгөөд 4-р сарын 4-ны өдөр Е-405 өрөөнд болно. ЭШӨ-ийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр байршуулна. Тус ЭШХ-д магистр, доктор оюутнуудыг идэвхтэй хамруулна уу.
ГУУС
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.