Фрайберг хотын "Уул уурхайн Академи" техникийн их сургуулийн Хэлний сургалтын төвийн захирал хатагтай Катя Полански 2026 оны 5-р сарын 07-ны өдрийн 15.00 цагт ГУУС-ийн Уул уурхайн ашиглалтын технологийн 3-р дамжааны 15 оюутнаас герман хэлний шалгалтыг бичгээр авлаа. Тус өдрийн 17 цагаас Катя Полански багштай оюутнуудын герман хэлний сургалтын талаар элэн далангүй ярилцаж, санал солилцлоо. Энд Зөвлөх Профессор, доктор Д.Баяр, Уурхайн технологийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Улаанбаатар, Уурхайн технологийн тэнхимийн хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор Ц.Ариунжаргал, хөтөлбөрийн зохицуулагч Б. Тамир багш, зөвлөх багш А.Нямтулга нар оролцож, сургалтын цаашдын баримтлал, зохион байгуулалт, менежментийн талаар ярилцлаа.
Монгол оюутнуудын хувьд герман хэлний В1 түвшний мэдлэг чадварыг эзэмшсэн байх шаардлагатай бөгөөд В2 түвшний мэдлэгтэй очих талаар зөвлөлөө. Харин мэргэжлийн нэр томъёо бүхий С1 түвшний мэдлэгийг Фрайберг хотод олгоно.
Катя Полански багшийн зүгээс манай оюутнуудад герман хэлний шаардлагатай чадамжийг олгож, мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурахад нь гүн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Дашрамд хэлэхэд биднийг Германд очиход Фрайберг хотын захирагч Philipp Preißler хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн билээ.

ШУТИС 2197 төгсөгчдөө үдэж, “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолоо зохион байгууллаа
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА